Wednesday, September 2, 2009

Ууланд авираад- Gwanaksan(관악산)

Сөүл байралдаг далайн түвшинээс дээш 632 м өргөдсөн жижиг ууланд авирсан. Хагас сайн өдөр лабораторийн бүх гишүүд авирсан. Сөүл их сургуулийн төв кампус хүртэл метро, автобусаар яваад тэндээсээ алхаж эхэлсэн. Орчин тойрон нөв ногоон ойгоор хүрээлэгсэн гоё байгальтай байсан. Хагас сайн өдөр байсан болохоор зөндөө хүн байсан. Солонгосчууд их ууланд авирдаг юм байна лээ. яг л баяр болохоор Монголд хүмүүс нэг дор цугладаг шиг баахан хүмүүс байдаг. Ихэнх хүмүүс нь настай хүмүүс байдаг. Гэр бүлээрээ, найз нөхөддөөрөө, алб ан байгууллагаараа авирдаг юм билээ. Ууланд авирахад уулны гутал өмсөхгүй бол хаданд авирахад хальтрах гээд аваартай юм билээ.


Ингээд эхэлсэн дээ