Wednesday, August 26, 2009

Ууланд авираад л -Bukhansan (북한산)

Bukhansan (북한산) нь далайн түвшинээс дээш 836.5 метр өндөр Сөүлд Хан мөрний хойд талаар байрласан уул юм.

Манай лабораторийнхан улиралд нэг удаа ууланд авирдаг юм. Профессор, судлаач, ажилчид, оюутанууд гээд бүгд явдаг. Энэ удаа Бухасанд авирахаар болж ямар машрутаар явахаа товлож бүгд өглөө эрт инчоноос метроогоор явж сөүл орж Бухасаны ойрын метроны буудлаас хоол идэж аваад уулруугаа алхаж эхэлсэн юм, Ойролцоогоор 3-4 цаг авирна гэж тооцсон байх, авирч байх хоорондоо замаа андуурсанаас нилээн урт замыг туулсан юм хэхэ.