Tuesday, June 11, 2013

Ээжийн гарын хоол

Ойрд их сайхан байна. Ээж аав 2 манайд ирчихсэн. Өдөр бүр ээжийнхээ гарын хоолыг идээд, бэлдсэн хоолыг нь ажил дээрээ авчирч идээд сайхан байна.
Толгой шийр чанаад, дээр нь гурил тавиад идсэн.
Хайлмаг, гүзээний салат хийгээд ажилруу өгч явуулсан.
Өглөө босоход л ээж аль хэдийд босоод өглөөний цай бэлдээд, бас өгч явуулах хоол бэлдээд савалчихсан байна шүү дээ,
Ээждээ охин нь зөндөө хайртай шүү.


Tuesday, October 30, 2012

Дурсамжаа гэж

Хэдэн жилийн өмнө энэ өдөр эгч бид 2-т хөөрхөн дурсамж үлдээсэн тэр хүүг саналаа. Эгчтэйгээ цуг авга ахындаа очих гээд микронд суучихсан зүүн салаа явж байлаа. Баян хошууны нэг буудал дээрээс хүмүүс суугаад л , тэгсэн нэг жаал кондуктороос намайг аваад яваач гээд л гуйгаад байх юм, гадаа аймар хүйтэн, хөлдөх нээ тэр жаал, кондуктор юун суулгах бараг загнаад цааш нь хөөж байгаа юм бишүү, Эгч маань  наад хүүхэдээ суулгачихаач хөлдлөө ш дээ гэсэн чинь кондуктор суудал алга, тэгээд ч бид тусламжийн байгууллага биш гээд л.....нилээн бүдүүлэг авир гаргасан санаж байна. Эгч ч би өвөр дээрээ суулгачихья, би мөнгийг нь төлий гэээд хэлсэн чинь харин ч нөгөө хүүхдийг чинь мөрөн дээрээс нь татаад ийшээ суу гэж ......эгч өвөр дээрээ авч мөнгийг нь төлөөд тэр хүүхэд нилээн хэдэн буудал яваад баярлалаа эгчээ гээд бууж билээ. Эгч бид 2 буух буудал дээрээ буугаад эгчийн куртикийг харсан чинь бадан хар болсон байж билээ. Ядаж байхад эгч цайвар өнгөтэй куртиктай байсаныг хэлэх үү. Би яаанаа ийм куртиктай яаж айлд орно, яаж буцаад явнаа гээд баахан инээлээ, эгч жаахан инээсэнээ энэ куртик муухай болох яах бэ, ийм хүүхдүүд л өрөвдөлтэй байна гээд л, ..................................жаахан ч тэрнээ тэр үйлдэл надад нэг зүйлийг ойлгуулж эгчээ харахаар хайр хүрээд байсан.

Таны уйлж байгаа төрхийг ....


Сайн уу эмээ. Миний хөөрхөн эмээ.

Үр нь таныхаа уйлж байгаа төрхийг бодоод хэцүү байнаа....
Дахиад уулзахгүй гэдгээ та мэдсэн байсан байна лээ тэр үед...
Нэг л өөр уйлаад байсан юмаа, цаана л нэг өөр, бүр сэтгэл урагттал ...
Охин нь буцаад гүйгээд очмоор байсан ч...таньдаа өгсөн амлалт, зорисон зорилготоо хүрэхээр уйлаад л, тэвчээд л ......алс орныг зорьсон доо
Бас таны намайг очтол хүлээнэ гэсэн үгэнд итгээд л...

Зорисон зорилгоо гүйцээгээд удахгүй эх орондоо очлоо, тэгэхдээ таныг байхгүй гэж бодохоор .....
Тэгэхдээ охин нь таныгаа зүрх сэтгэл дотроо үргэлж хамт жаргалтай байхаар хадгалчихсан....

Солонгос улс 2009-11-15 00:26:09

Хэрэв хүн буцаад энэ хорвоод төрдөг бол охиндоо л дахин төрөөрэй

Энэ ямар зөөлхөн цамц бэ, эмээдээ л авий ....Үгүй би чинь юу хийж байна, аваад өгөх эмээгүй болчихсон шүү дээ,  Үгүй ээ, ингэж болохгүй, хүмүүс харж байна уйлж болохгүй, тэгэхдээ би барьж чадахгүй нээ энэ нулимсыг , Эмээ минь та намайг хүлээж чадсангүй гэж үү та хүлээнэ гэж амалсан ш дээ, Охин нь удахгүй яваад л очих байсан шүү дээ, Таныг би тэвэр дээрээ эрхлүүлж, явж чадахгүй ядрах үед тань үүрч , уурлаж загнахад тань хүртэл аргадаж байхыг хүссэн юм тиймээ  хэнээр ч биш би л өөрөө таныг асрахыг хүсдэг байсан ш дээ. 


Намайг ухаан ороход та бөгтгөр нуруутай, буурал цагаан үстэй, бөмбгөр хөөрхөн эмээ байсан. Өргөөд намайг даахгүй ч, үүрч  явж чадахгүй ч өвөр дээр тань, өн их хайран дунд дэндүү гэмээр сайхан өссөн,  Таны надад мэдрүүлсэн тэр их хайрыг охин нь хариулж чадсангүй дээ, Эмээ минь та намайг хүлээнэ гэж хэлчихээд .....тэгэхдээ би шөнө болгон таньтайгаа уулздаг. Би таниасаа гуйя. Хэрэв хүн буцаад энэ хорвоод төрдөг бол охиндоо л дахин төрөөрэй.
Охин таньдаа дэндүү хайртай

Солонгос улс 2009-09-16 22:50:44

Эмээдээ бичих захидал

Эмээдээ бичих захидал

Сайн уу Эмээ. Таньдаа бичиж байгаа хэд дэхь удаангийн захиа юм бүү мэд. Би таньд зөндөө захиа бичсэн та хүлээн авсан уу?. Энэ дэлхий дээр таныгаа байхгүй болсон гэдэгт охин тань одоо болтол итгэж өгөхгүй л явна даа. Та мэдэх үү. Миний мөрөөдөл бүхэн таньтай холбоотой байсаныг, том болоод хийхийг хүссэн бүхнийгээ таньтай холбон бодож , таныг өтлөөд асаруулахын цагт хэн биш зөвхөн би л асарч хайрлахыг хүссэж байсан юм. Амжилтай сурч урагш нэг алхах бүртээ л таньдаа дуулгаж гэж, таниараа магтуулах гэж охин нь хүсдэг байсан юм шүү. Одоо та надаас алс хол одсон ч гэлээ, үргэлж миний зүрх сэтгэлд амьд хэвээрээ байдаг шүү. Таныг энэ дэлхийгээс явсаныг сонсоод таньд би зөндөө гомдсон. Өдөр бүр л би таниас яагаад намайг 2 жил хүлээж чадсангүй ээ, яагаад намайг таньд өгье гэсэн зүйлүүдийг маань өгч амжаагүй байхад явсан юм вэ хэмээн гомдолж уйлж байлаа. Амьдрал, хагацал, үхэл хүний хүссэнээр болдоггүйг охин нь мэддэг хэрнээ л хүлээн зөвшөөрч чадахгүй байна.

Солонгос улс 2009-04-06 11:04:45

Ээждээ онцгойлон баяр хүргэе

Ээжээ охин нь таньдаа дэндүү хайртай,
Ээжээ би таниас л бүсгүй хүнд байдаг тэр сайхан бүхнийг олж харж бахархаж бас бардамнаж , шүтэж явдаг юм шүү.
Ээждээ хэмжиж болохооргүй их хайртай. Үнсье.
Ээжээ та охиндоо ертөнцийн бүх ээжүүдийн дээд нь шүү.
Ээжээ та охиндоо ертөнцийн бүх эрдэнийн дээд нь шүү.

Ээждээ удахгүй их юм сураад очноо. Хөөрхөн духан дээр нь үнсье ээжийгээ

Солонгос улс 2009-03-07 22:55:21

Яасан их горойж байж гардаг үг бэ?


Өчигдөр хөөрхөн эгчтэйгээ чатлаад, эгч надад баахан анхаарал тавиад л, бие бод бие бод..

Би эгчийгээ харах болгондоо ямар лаг юм бэ?. 3-н ааштай дүү нарыгаа ямар их халамжилдаг юм бэ гэж бодоод хайр хүрээд байдаг юм. Бүх зүрх сэтгэл, үйлдэл нь бид хэдийн төлөө байдаг юм. Бүх зүйлээ л зориулна.

Тэгсэн би гэж хүн өчигдөр чаталж байгаад Хайртай гэдэг үгийг хэлэх гэсэн чинь голоос нэг юм шаргуулдаад, ямар их сонин байваа, нүдэнд нулимс цийлэгнээд л. Аргагүй дээ би чинь тийм үг эгчдээ хэлж байгаагүй юм чинь анх хэлж байгаа болохоор тэгсэн байх. Дүү нь эгчдээ хайртай гэдэг үгийг харамгүй хэлмээр байдаг хэлж чадахгүй юмаа.

Дүү нь Эгчдээ маш их хайртай.

Солонгос улс 2009-11-02 09:53:58