Tuesday, October 30, 2012

Эмээдээ бичих захидал

Эмээдээ бичих захидал

Сайн уу Эмээ. Таньдаа бичиж байгаа хэд дэхь удаангийн захиа юм бүү мэд. Би таньд зөндөө захиа бичсэн та хүлээн авсан уу?. Энэ дэлхий дээр таныгаа байхгүй болсон гэдэгт охин тань одоо болтол итгэж өгөхгүй л явна даа. Та мэдэх үү. Миний мөрөөдөл бүхэн таньтай холбоотой байсаныг, том болоод хийхийг хүссэн бүхнийгээ таньтай холбон бодож , таныг өтлөөд асаруулахын цагт хэн биш зөвхөн би л асарч хайрлахыг хүссэж байсан юм. Амжилтай сурч урагш нэг алхах бүртээ л таньдаа дуулгаж гэж, таниараа магтуулах гэж охин нь хүсдэг байсан юм шүү. Одоо та надаас алс хол одсон ч гэлээ, үргэлж миний зүрх сэтгэлд амьд хэвээрээ байдаг шүү. Таныг энэ дэлхийгээс явсаныг сонсоод таньд би зөндөө гомдсон. Өдөр бүр л би таниас яагаад намайг 2 жил хүлээж чадсангүй ээ, яагаад намайг таньд өгье гэсэн зүйлүүдийг маань өгч амжаагүй байхад явсан юм вэ хэмээн гомдолж уйлж байлаа. Амьдрал, хагацал, үхэл хүний хүссэнээр болдоггүйг охин нь мэддэг хэрнээ л хүлээн зөвшөөрч чадахгүй байна.

Солонгос улс 2009-04-06 11:04:45

0 comments: