Monday, September 26, 2011

Уйлаад л буцдаг байлаа

http://nogoohon.blogspot.com/2011/09/1.html блогийг уншиж байгаад урьдын явдал санаад ороод,

Солонгост байхдаа гэрээ мөн ч их санадаг байж билээ. Монголд байгаа хүн бүр л жаргалтай санагдаад л, би л ганцаараа жаргалгүй санагддаг байв. Гэрээ санасан гэхээсээ илүү нөхрөө их санадаг байж билээ. Санаад уйлна, тэгсэнээ өөрөө өөртөө ингэж болохгүй удахгүй сургуулиа төгсөөд явж очоод салахгүй хамт байна шүү дээ гээд хэлнэ бас болохгүй уйлна. Ингэж санаж байхаар сургуулиа хаяад явий яадийн гээд л бодно тэгсэн хэрнээ чадахгүй байгаа юмаа. Хамт байхдаа ямар их жаргалтай байдагаа тэгэхэд л мэдэрч билээ. Ингэж тусдаа байгаагүй бол аз жаргал гэдэг зүйлийн жаахан хэсгийг ч гэсэн мэдэхгүй л яваад л байх бсан даа.

Нөхөр монголоос 1 сарын сургалтанд ирж бид 2ын нар гарч бүтэн сар гадуур тэнэж сайхан байсан даа. Инчеоны нисэх онгоцны буудалд гаргаж өгөөд буцахдаа автобусанд мөн ч их уйлж билээ. Дагаад л явмаар болж билээ.
Гэр хүртлээ уйлаад л, ёстой болдоггүй юм чинь тэр байна лээ. Ингэж болохгүйгээ мэдэж байгаа ч нулимс чинь урсаад зогсохоо мэдэхгүй, хоолой чинь зангираад, дотор тал чинь тэр чигээрээ харанхуйлаад ер нь хэцүү байдаг шүү.

Би ер нь хүн гаргаж өгөх тун дургүй, сэтгэл эвгүйрхээд дагаад явмаар болоод байдаг юм.
Харин амралтаараа монгол явахаараа хэдэн хоногийн өмнөөс догдолж явах өдрөө бараг хэдэн цагийн өмнө очоод Инчеоны буудлаар тэнээд л нээх их жаргалтай хүн инээмсэглэл тодруулаад л явдаг байлаа.


Monday, September 19, 2011

Алсад одох юмсан ...


Г.Чулуунцэцэг
Алсад одох юмсан
Амьтан хүнгүй эзгүй хээр очих юмсан
Аглаг уулс, бөглүү ойд бүгэх юмсан
Амьдралын утга учирыг хантал мэдрэх юмсан
Агаарт дурлалцаж буй шувуудыг харах юмсан
Агуйд амьдраад, аажмаар нар шингэж мандахыг үзэхсэн
Адуу мал, аалз шавьж амьд бүхэнтэй амьдрах юмсан
Аниргүй амьдрал хэрхэн өрнөдгийг мэдрэх юмсан



Wednesday, September 14, 2011

Тоглолт үзээд ээ

Өчигдөр нутгийн ахын тоглолт болоод сайханаа бид 2 даган дуулсаар байгаад дуусгалаа. Бид 2 шиг дуунуудыг нь мэддэг хүн алгаа, Зун CD гээ гаргасан юм билээ, тэгээд машиндаа дандаа сонссоор байгаад бүх дууг нь мэддэг болчихжээ, угаасаа бид 2 нутаг, уул усныхаа дуунд дуртай хүмүүс байгаан. Үр хүүхэдтэй болоод өнөр өтгөн болохоороо нутаг усныхаа дууг зааж өгнө гэж боддог юм, хүн ер нь хаанаас, ямар үндэс угсаанаас гарсанаа мэдэж байх нь зөв, тэр бүхний нэг илэрхийлэл нь бас дуу шүлэг юм шүү дээ.

UB palace дүүрэн хүмүүс ирсэн байлаа, гэхдээ тэдгээр хүмүүсийн ихэнх хувь нь алга ташиж мэддэггүй бололтой, Анхны тайлан тоглолт нь учраас үзэгчид биднээс хүссэн зүйл нь алга ташилт байсан байх. Анхнынх байсан болохоор алдаа оноо их байсан байх тэгэхдээ дуучин хүнд цаашид их зүйл бүтээх урам зоригийг алга ташилт бадрааж өгөх байсан болов уу.

Monday, August 29, 2011

Ингээд л суудаг байлаа


Цаг хугацаа гэдэг хурдан юмаа, саяхан л амьтны өрөөнд хэдэн харх хулганатай зууралдаад суудаг байж билээ. Тэгсэн 2 жил өнгөрчихсөн байх юм. Хулгана хархаа санаж байна шүү гэвэл яаж байна.
Анх хулгана дээр туршилт явуулна гэхээр санаад буудаггүй байж билээ. Барьж авч чадахгүй бие арзайгаад л, барьж авангуутаа л орилоод шиддэг байлаа. сүүлдээ ч бол mouse killer болсон доо. Өдөрт хэд хэдээр алаад л, мэс засал хийгээд л, туршаад туршаад .......
Харх харин нилээн эвгүй юм билээ, би айгаад их болгоомжтой харьцдаг байлаа ш дээ. Хархнаас айсан хэрнээ хулганадаа дээрэлхүү байж дээ.
Ингээд л сүүлнээс бариад цэвэрхэн савруу хийдэг юм. Тэр угжаар усаа ууна.

Амьдрадаг сав нь өдөр бүр сольж байхгүй бол шээж баагаад үнэр орчихноо.

Энэ хархнууд бол улаан нүдтэй нилээн тогшин амьтад хоол өгөх гэж байгааг мэдээд хоолруугаа дайрч байгаа байдал












Энэ хулгана хархнууд чинь туршилт их сайн даадаг юм билээ.

Monday, February 28, 2011

Алдаа заагаад байна уу даа

Ойрын үеэс энэ уураг тархи нэг бишээ, юм цээжлээд л эргэж хараад мартаа, хүний утасны номерыг бол 2 дээш л давтан хэлж уншиж байж тогтоож байна ш дээ.
Хийх ажилаа сайн бичиж тэмдэглэж ойр ойрхон харж хийж байхгүй бол бас мартаж мэдэх болоод байна.
Толгойгоо жаахан ажилуулаад юм хийх гэхээр юу ч орж ирэхгүй, бас өвднөө.
АҮК бол нилээн доогуур болоод байна даа.


Monday, February 21, 2011

Brown Seaweed Soup (Miyeok Guk) -Далайн байцааны шөл

Энэ долоо хоногийн нэг өдөр далайн байцааны шөл хийж иднээ. Идэх дуртай хоолын минь нэг байгаам, өөрөө харин хэр хийх юм болдоо.
Ямар ч байсан орц найрлага,хийх аргачлалыг нь олчихлоо.


Ingredients (enough for 3-4 servings, ready in 15 – 20 minutes)

* 35g dried brown seaweed (Miyeok)-Далайн байцаа
* 70g sliced beef shank-үхрийн мах
* 2 cloves minced garlic- сормис
* 3 tbsp soy sauce (I used Kikoman brand)
* 1 tbsp Korean sesame oil- Гүнжидийн тос
* 4 cups water
* 1/2 tbsp sesame oil and 3 sprinkles ground black pepper – to season the meat