Monday, August 29, 2011

Ингээд л суудаг байлаа


Цаг хугацаа гэдэг хурдан юмаа, саяхан л амьтны өрөөнд хэдэн харх хулганатай зууралдаад суудаг байж билээ. Тэгсэн 2 жил өнгөрчихсөн байх юм. Хулгана хархаа санаж байна шүү гэвэл яаж байна.
Анх хулгана дээр туршилт явуулна гэхээр санаад буудаггүй байж билээ. Барьж авч чадахгүй бие арзайгаад л, барьж авангуутаа л орилоод шиддэг байлаа. сүүлдээ ч бол mouse killer болсон доо. Өдөрт хэд хэдээр алаад л, мэс засал хийгээд л, туршаад туршаад .......
Харх харин нилээн эвгүй юм билээ, би айгаад их болгоомжтой харьцдаг байлаа ш дээ. Хархнаас айсан хэрнээ хулганадаа дээрэлхүү байж дээ.
Ингээд л сүүлнээс бариад цэвэрхэн савруу хийдэг юм. Тэр угжаар усаа ууна.

Амьдрадаг сав нь өдөр бүр сольж байхгүй бол шээж баагаад үнэр орчихноо.

Энэ хархнууд бол улаан нүдтэй нилээн тогшин амьтад хоол өгөх гэж байгааг мэдээд хоолруугаа дайрч байгаа байдал












Энэ хулгана хархнууд чинь туршилт их сайн даадаг юм билээ.

2 comments:

Nogoohon said...

Юуны ямар туршилт хийдэг байв. Анагаахаар сурч байгаа юмуу өөр үү?

Buyanaa said...

Сайн байна уу. Би анагаахын магистрт солонгост сурч байсан юмаа. Эмчилгээ гаргах зорилготойгоор нэг уураг туршиж байсан юм.