Wednesday, June 13, 2012

Дугаарлаад

Хийх гэж байгаа зүйлээ дугаарлаад бичээд тэмдэглээд байна.

Би сурагч байхдаа шинэ он гарахын өмнө дараа жил хийж бүтээнэ гэсэн зүйлсээ дугаарлаж бичээд хэзээ гэхэд биелүүлж дуусгах талаар тэмдэглэдэг байлаа. Хааяа нэг гаргаж ирж өөртөө сануулаад л, жилийн сүүлээр биелэлтээ хардаг байлаа. Энэ үйлдэл маань хэвшмэл болоод оюутан байхдаа ч .............

Харин сүүлийн 2 жил тэмдэглээгүй байх юм. Сүүлийн 2 жил миний амьдралд юу болоод өнгөрөв дөө. Би гэдэг хүн  өөр хүний биед ороод 2 жил амьдарсан юм шиг санагдах юм. 

Thursday, June 7, 2012

Зүүдэндээ хүртэл яриад

Сүүлийн үед  зүүдэндээ хэд хэдэн удаа солонгосоор яриж зүүдлээ. Бүр энэ үгийг чинь мэддэг билүү гэж бодогтол түгдрэхгүй яриад л ............., өглөө ажил дээрээ ирээд зүүднээсээ шүүрдэж авсан ганц нэг үгээ толь бичигээс харсан чинь зөв байна.
Энэ хүний уураг тархи их сонин ажиллах юмаа. Мэддэггүй, толгойнд орж ирдэггүй, яриандаа  хэрэглэдэггүй байсан үгээ зүүдэндээ хэрэглэж байна гэдэг чинь миний энэ hard-ны аль нэгтээ тэр үг хадгалагдчихсан, харин би л олж авч ашиглаггүй байсан гэсэн үг үү.

Сүүлийн үед солонгос хэлийг төрх хэл шигээ сурахыг яасан их хүсэж байна. Шунан дурлана гэж л болж байна, ингэж байгаа дээрээ сурчих юмсан.