Thursday, June 7, 2012

Зүүдэндээ хүртэл яриад

Сүүлийн үед  зүүдэндээ хэд хэдэн удаа солонгосоор яриж зүүдлээ. Бүр энэ үгийг чинь мэддэг билүү гэж бодогтол түгдрэхгүй яриад л ............., өглөө ажил дээрээ ирээд зүүднээсээ шүүрдэж авсан ганц нэг үгээ толь бичигээс харсан чинь зөв байна.
Энэ хүний уураг тархи их сонин ажиллах юмаа. Мэддэггүй, толгойнд орж ирдэггүй, яриандаа  хэрэглэдэггүй байсан үгээ зүүдэндээ хэрэглэж байна гэдэг чинь миний энэ hard-ны аль нэгтээ тэр үг хадгалагдчихсан, харин би л олж авч ашиглаггүй байсан гэсэн үг үү.

Сүүлийн үед солонгос хэлийг төрх хэл шигээ сурахыг яасан их хүсэж байна. Шунан дурлана гэж л болж байна, ингэж байгаа дээрээ сурчих юмсан.


2 comments:

Nogoohon said...

00-оороо дүүрэн наадаг цаасан дээгүүр үгнүүд бичээд наачих. Бүгд нүдлэгддэг юм билээ. Би юм цээжлэх болохоороо энэ аргыг хэрэглэдэг юм. Хэл сурахад их дөхөм болноо надад. Даанч шинэчлэхээ мартаад тэр чигээрээ олон сар болно доо ккк.

Buyanaa said...

Нээрээ тэгнээ, 00 суухдаа хэрэгтэй, хэрэггүй сэтгүүл шагайж байхаар