Monday, September 26, 2011

Уйлаад л буцдаг байлаа

http://nogoohon.blogspot.com/2011/09/1.html блогийг уншиж байгаад урьдын явдал санаад ороод,

Солонгост байхдаа гэрээ мөн ч их санадаг байж билээ. Монголд байгаа хүн бүр л жаргалтай санагдаад л, би л ганцаараа жаргалгүй санагддаг байв. Гэрээ санасан гэхээсээ илүү нөхрөө их санадаг байж билээ. Санаад уйлна, тэгсэнээ өөрөө өөртөө ингэж болохгүй удахгүй сургуулиа төгсөөд явж очоод салахгүй хамт байна шүү дээ гээд хэлнэ бас болохгүй уйлна. Ингэж санаж байхаар сургуулиа хаяад явий яадийн гээд л бодно тэгсэн хэрнээ чадахгүй байгаа юмаа. Хамт байхдаа ямар их жаргалтай байдагаа тэгэхэд л мэдэрч билээ. Ингэж тусдаа байгаагүй бол аз жаргал гэдэг зүйлийн жаахан хэсгийг ч гэсэн мэдэхгүй л яваад л байх бсан даа.

Нөхөр монголоос 1 сарын сургалтанд ирж бид 2ын нар гарч бүтэн сар гадуур тэнэж сайхан байсан даа. Инчеоны нисэх онгоцны буудалд гаргаж өгөөд буцахдаа автобусанд мөн ч их уйлж билээ. Дагаад л явмаар болж билээ.
Гэр хүртлээ уйлаад л, ёстой болдоггүй юм чинь тэр байна лээ. Ингэж болохгүйгээ мэдэж байгаа ч нулимс чинь урсаад зогсохоо мэдэхгүй, хоолой чинь зангираад, дотор тал чинь тэр чигээрээ харанхуйлаад ер нь хэцүү байдаг шүү.

Би ер нь хүн гаргаж өгөх тун дургүй, сэтгэл эвгүйрхээд дагаад явмаар болоод байдаг юм.
Харин амралтаараа монгол явахаараа хэдэн хоногийн өмнөөс догдолж явах өдрөө бараг хэдэн цагийн өмнө очоод Инчеоны буудлаар тэнээд л нээх их жаргалтай хүн инээмсэглэл тодруулаад л явдаг байлаа.


Monday, September 19, 2011

Алсад одох юмсан ...


Г.Чулуунцэцэг
Алсад одох юмсан
Амьтан хүнгүй эзгүй хээр очих юмсан
Аглаг уулс, бөглүү ойд бүгэх юмсан
Амьдралын утга учирыг хантал мэдрэх юмсан
Агаарт дурлалцаж буй шувуудыг харах юмсан
Агуйд амьдраад, аажмаар нар шингэж мандахыг үзэхсэн
Адуу мал, аалз шавьж амьд бүхэнтэй амьдрах юмсан
Аниргүй амьдрал хэрхэн өрнөдгийг мэдрэх юмсан



Wednesday, September 14, 2011

Тоглолт үзээд ээ

Өчигдөр нутгийн ахын тоглолт болоод сайханаа бид 2 даган дуулсаар байгаад дуусгалаа. Бид 2 шиг дуунуудыг нь мэддэг хүн алгаа, Зун CD гээ гаргасан юм билээ, тэгээд машиндаа дандаа сонссоор байгаад бүх дууг нь мэддэг болчихжээ, угаасаа бид 2 нутаг, уул усныхаа дуунд дуртай хүмүүс байгаан. Үр хүүхэдтэй болоод өнөр өтгөн болохоороо нутаг усныхаа дууг зааж өгнө гэж боддог юм, хүн ер нь хаанаас, ямар үндэс угсаанаас гарсанаа мэдэж байх нь зөв, тэр бүхний нэг илэрхийлэл нь бас дуу шүлэг юм шүү дээ.

UB palace дүүрэн хүмүүс ирсэн байлаа, гэхдээ тэдгээр хүмүүсийн ихэнх хувь нь алга ташиж мэддэггүй бололтой, Анхны тайлан тоглолт нь учраас үзэгчид биднээс хүссэн зүйл нь алга ташилт байсан байх. Анхнынх байсан болохоор алдаа оноо их байсан байх тэгэхдээ дуучин хүнд цаашид их зүйл бүтээх урам зоригийг алга ташилт бадрааж өгөх байсан болов уу.