Monday, September 19, 2011

Алсад одох юмсан ...


Г.Чулуунцэцэг
Алсад одох юмсан
Амьтан хүнгүй эзгүй хээр очих юмсан
Аглаг уулс, бөглүү ойд бүгэх юмсан
Амьдралын утга учирыг хантал мэдрэх юмсан
Агаарт дурлалцаж буй шувуудыг харах юмсан
Агуйд амьдраад, аажмаар нар шингэж мандахыг үзэхсэн
Адуу мал, аалз шавьж амьд бүхэнтэй амьдрах юмсан
Аниргүй амьдрал хэрхэн өрнөдгийг мэдрэх юмсан




Ганц чулуу, газрын амьсгалыг сонсох юмсан
Гайхамшигт урлан мэт зэрэглээнд уусан шингэх юмсан
Газар буусан солонгон доор зогсож гэрэлтэх юмсан
Гараар бүтээгдээгүй гайхамшигт байглаараа бахдаж нэг үзэхсэн

Цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалах юмсан
Цэнхэр тэнгэрийг үргэлж ширтсээр тийм уужим болохсон
Цэцгэн дотор амьдарч, тийм анхилам байхсан
Цэлгэр уудам амьдралыг сансанаараа нэг мэдрэхсэн


Сарны гэрэлд шүлэг бичих юмсан
Саргүй шөнийн тэнгэрийг ажиглах юмсан
Санаа алдан хажууд өвс хөдөлхийг сонортох юмсан
Сэрэмгүй зүүд шиг ийм ертөнц хэрвээ байдаг бол

Цагаан сэтгэл хүн чанартайгаан би очно
Үнэт эдлэл өмч хөрөнгө тэнд хэрэггүй
Өр зүрхний шинчлэл өөрийгөө мартаад би очно


Сүүдэр ч тусдаггүй тийм орчин хэрвээ байдаг бол
Сүүмгэр ертөнцийн хүн төрлөхтнөөс тасарч очих юмсан
Сар жилийн уртад өөрийгөө л нэг олох юмсан
Аяа ...алсад одох юмсан


0 comments: