Monday, September 26, 2011

Уйлаад л буцдаг байлаа

http://nogoohon.blogspot.com/2011/09/1.html блогийг уншиж байгаад урьдын явдал санаад ороод,

Солонгост байхдаа гэрээ мөн ч их санадаг байж билээ. Монголд байгаа хүн бүр л жаргалтай санагдаад л, би л ганцаараа жаргалгүй санагддаг байв. Гэрээ санасан гэхээсээ илүү нөхрөө их санадаг байж билээ. Санаад уйлна, тэгсэнээ өөрөө өөртөө ингэж болохгүй удахгүй сургуулиа төгсөөд явж очоод салахгүй хамт байна шүү дээ гээд хэлнэ бас болохгүй уйлна. Ингэж санаж байхаар сургуулиа хаяад явий яадийн гээд л бодно тэгсэн хэрнээ чадахгүй байгаа юмаа. Хамт байхдаа ямар их жаргалтай байдагаа тэгэхэд л мэдэрч билээ. Ингэж тусдаа байгаагүй бол аз жаргал гэдэг зүйлийн жаахан хэсгийг ч гэсэн мэдэхгүй л яваад л байх бсан даа.

Нөхөр монголоос 1 сарын сургалтанд ирж бид 2ын нар гарч бүтэн сар гадуур тэнэж сайхан байсан даа. Инчеоны нисэх онгоцны буудалд гаргаж өгөөд буцахдаа автобусанд мөн ч их уйлж билээ. Дагаад л явмаар болж билээ.
Гэр хүртлээ уйлаад л, ёстой болдоггүй юм чинь тэр байна лээ. Ингэж болохгүйгээ мэдэж байгаа ч нулимс чинь урсаад зогсохоо мэдэхгүй, хоолой чинь зангираад, дотор тал чинь тэр чигээрээ харанхуйлаад ер нь хэцүү байдаг шүү.

Би ер нь хүн гаргаж өгөх тун дургүй, сэтгэл эвгүйрхээд дагаад явмаар болоод байдаг юм.
Харин амралтаараа монгол явахаараа хэдэн хоногийн өмнөөс догдолж явах өдрөө бараг хэдэн цагийн өмнө очоод Инчеоны буудлаар тэнээд л нээх их жаргалтай хүн инээмсэглэл тодруулаад л явдаг байлаа.


4 comments:

chuups said...

nudend haragdajiin kkk

Buyanaa said...

chuups-хэхэ, нүдэнд харагдтал бичсэн бна уу, хол байсан хүмүүс бол мэднэ дээ тээ.

Nogoohon said...

Би бас энд Японд ирэнгүүтээ л уйлаад сууж байна. Шууд маргаашийн онгоцоор гэр лүүгээ буцмаар санагдаад. Нөхөр хүүхдүүдээ аймаар санаж байна. Ирсэн өдрөө санаж байгаа юм чинь цаашдаа яанаа. Уг нь хэдхэн сар болчихвол манай хэд ирэх юм байгаан. Чи ямар ч байсан төгсөөд ирчихсэн юм байна тийм үү? Ашгүй дээ ганц ч гэсэн гэр бүл элэг бүтэн байг.

Buyanaa said...

Naraa- ger buleeree baih yum jargaltai shuu dee, amjilt