Tuesday, October 30, 2012

Хэрэв хүн буцаад энэ хорвоод төрдөг бол охиндоо л дахин төрөөрэй

Энэ ямар зөөлхөн цамц бэ, эмээдээ л авий ....Үгүй би чинь юу хийж байна, аваад өгөх эмээгүй болчихсон шүү дээ,  Үгүй ээ, ингэж болохгүй, хүмүүс харж байна уйлж болохгүй, тэгэхдээ би барьж чадахгүй нээ энэ нулимсыг , Эмээ минь та намайг хүлээж чадсангүй гэж үү та хүлээнэ гэж амалсан ш дээ, Охин нь удахгүй яваад л очих байсан шүү дээ, Таныг би тэвэр дээрээ эрхлүүлж, явж чадахгүй ядрах үед тань үүрч , уурлаж загнахад тань хүртэл аргадаж байхыг хүссэн юм тиймээ  хэнээр ч биш би л өөрөө таныг асрахыг хүсдэг байсан ш дээ. 


Намайг ухаан ороход та бөгтгөр нуруутай, буурал цагаан үстэй, бөмбгөр хөөрхөн эмээ байсан. Өргөөд намайг даахгүй ч, үүрч  явж чадахгүй ч өвөр дээр тань, өн их хайран дунд дэндүү гэмээр сайхан өссөн,  Таны надад мэдрүүлсэн тэр их хайрыг охин нь хариулж чадсангүй дээ, Эмээ минь та намайг хүлээнэ гэж хэлчихээд .....тэгэхдээ би шөнө болгон таньтайгаа уулздаг. Би таниасаа гуйя. Хэрэв хүн буцаад энэ хорвоод төрдөг бол охиндоо л дахин төрөөрэй.
Охин таньдаа дэндүү хайртай

Солонгос улс 2009-09-16 22:50:44

0 comments: