Wednesday, August 26, 2009

Ууланд авираад л -Bukhansan (북한산)

Bukhansan (북한산) нь далайн түвшинээс дээш 836.5 метр өндөр Сөүлд Хан мөрний хойд талаар байрласан уул юм.

Манай лабораторийнхан улиралд нэг удаа ууланд авирдаг юм. Профессор, судлаач, ажилчид, оюутанууд гээд бүгд явдаг. Энэ удаа Бухасанд авирахаар болж ямар машрутаар явахаа товлож бүгд өглөө эрт инчоноос метроогоор явж сөүл орж Бухасаны ойрын метроны буудлаас хоол идэж аваад уулруугаа алхаж эхэлсэн юм, Ойролцоогоор 3-4 цаг авирна гэж тооцсон байх, авирч байх хоорондоо замаа андуурсанаас нилээн урт замыг туулсан юм хэхэ.




Иймэрхүү хадаар явахдаа их болгоомжтой явахгүй бол маш хэцүү замтай. Миний бодлоор аялалаа сонирхолтой болгох гэж зориуд иймэрхүү хэцүү бартаануудаар явуулдаг юм шигээ хэхэ.


Уулан дээрээ ойр орчмын байдалыг буулгавал

Уулынхаа оргил дээр гараад ирлээ. Амралтын өдөр байсан болохоор маш хүнтэй байлаа.





Тээр тэнд уг нь сөүл харагдаж байгаа юм хэхэ.

Бид явсаар түр зуур амрахад зориулсан газар ирсэн юм. Хаднаас гарч байгаа цэвэр ус уухад зориулсан байсан





Амраад цааш явж байгаа нь



Сөүл харагдаж байна


Явахад эвгүй газрууддаа иймэрхүү шаттай

Сууж амрахад зориулсан газар


Уруудаад буцаж байгаа байдал хэхэ. Ингээд л метрондоо суугаад ирсэн замаараа гэрийн зүг явсан даа.

2 comments:

XChuluun said...

shine blog neesend chin bayar xurgey nz n unshij bainaa

Buyanaa said...

XCuluun -bayarlalaa, orj irj baigaarai