Wednesday, September 2, 2009

Ууланд авираад- Gwanaksan(관악산)

Сөүл байралдаг далайн түвшинээс дээш 632 м өргөдсөн жижиг ууланд авирсан. Хагас сайн өдөр лабораторийн бүх гишүүд авирсан. Сөүл их сургуулийн төв кампус хүртэл метро, автобусаар яваад тэндээсээ алхаж эхэлсэн. Орчин тойрон нөв ногоон ойгоор хүрээлэгсэн гоё байгальтай байсан. Хагас сайн өдөр байсан болохоор зөндөө хүн байсан. Солонгосчууд их ууланд авирдаг юм байна лээ. яг л баяр болохоор Монголд хүмүүс нэг дор цугладаг шиг баахан хүмүүс байдаг. Ихэнх хүмүүс нь настай хүмүүс байдаг. Гэр бүлээрээ, найз нөхөддөөрөө, алб ан байгууллагаараа авирдаг юм билээ. Ууланд авирахад уулны гутал өмсөхгүй бол хаданд авирахад хальтрах гээд аваартай юм билээ.


Ингээд эхэлсэн дээ


Сөүл нэг иймэрхүү харагдаж байна


Буддын нэг сүм байсан, Баахан л ламын дуу гараад байна лээ.







Зарим газраа иймэрхүү замаар явна хэхэ



Уулынхаа оргил дээр гарч ирээд хүмүүс амрах, хоол идэх, зургаа авхуулах ажилуудаа хийнэ дээ.


Олсноосоо сайн бариад хаданд дээр гишгэж газраа сайн харахгүй бол хальтрах, хөл алдах аюултай, Сонирхолтой байлгах үүднээс иймэрхүү хэцүү бартаануудаар явахаар хийсэн бололтой




Эргэн тойрон хөвч ногоон ой, манай Монголын ой мод шиг сайхан үнэр, шувуудын жиргээн, амьтадын дуу байхгүй ээ. Тэр жаахан тийм санагдсан.


Энэ хадан дээр авирч гарч зургаа авхуулсан хэхэ, харин буух гэсэн чинь аймар эвгүй байсан хэхэ


Энэ удаа би зургийн аппаратаа гэртээ орхиод гарсан байсан тул хүний авсан зурагнаас оруулчихлаа хэхэ..

Уулнаасаа буугаад сайхан хоол идэж аваад л гэрийн зүг явсан даа.

1 comments:

giimaa said...

Солонгос орон сайхан ч манай монголын уул талыг яаж гүйцэх вэ гэж.сайхан аялал болжээ монголд гэсэн ингээд хөгжүүлбэл хичнээн сайхан гээч хэхэ за хүүхдээ амжилт