Цаг хугацаа гэдэг хурдан юмаа, саяхан л амьтны өрөөнд хэдэн харх хулганатай зууралдаад суудаг байж билээ. Тэгсэн 2 жил өнгөрчихсөн байх юм. Хулгана хархаа санаж байна шүү гэвэл яаж байна.
Анх хулгана дээр туршилт явуулна гэхээр санаад буудаггүй байж билээ. Барьж авч чадахгүй бие арзайгаад л, барьж авангуутаа л орилоод шиддэг байлаа. сүүлдээ ч бол mouse killer болсон доо. Өдөрт хэд хэдээр алаад л, мэс засал хийгээд л, туршаад туршаад .......
Харх харин нилээн эвгүй юм билээ, би айгаад их болгоомжтой харьцдаг байлаа ш дээ. Хархнаас айсан хэрнээ хулганадаа дээрэлхүү байж дээ.