Friday, August 3, 2012

Гоо сайханы тухай бодол

Сая нэг нэвтрүүлэг сонсож суугаад нэг намайг цохиод авлаа. Хүн байгаагаа байх сайхан гэдэг үг гоо сайханд зохимжгүй үг гэнэ. Ер нь бол намайг гоёж гангарч эхэлдэг насан дээр маань хүмүүс арай өөр өнцгөөс хардаг байж гоо сайхандаа анхаараад гангараад байгаа нэгнийгээ маягтай айлгүйгээр дуудаж боддог байлаа. Над мэт шиг хүмүүс бол ёстой байгаагаа сайхан гээд  яваад байсан чинь миний тэр үе өөр олжээ. Өөртөө жаахан анхаарал тавьж байхгүй бол одоо бол арчаагүй хүн л гоо сайхандаа анхаарал тавьдаггүй одоогийн хүүхдүүдийн хэлдгээр сампирсан хүн л харагдах болох нээ. 

Бүсгүйчүүд минь нэг л мэдэхэд нүүрэндээ үрчлээтэй, арчлаад л нэмэр алга болох нь байна шүү. 
Нээрээ бодоод байхад би гоо сайхандаа анхаарч байгаа нь гээд л өглөө нүүрээ будаж орой угаадаг л байх бараг жилд ганц 2 удаа л гоо сайханд ордог байх, хааяа нэг маск тавих тэгээд боллоо. 

Одоо бол өөр үе ирсэн өөр байх хэрэгтэй болж бгаан байна. Гоо сайханд байгаагаа байхад сайхан гэдэг үг зохимжгүй нь үнэн бололтой.
Гоо сайханы бүтээгдэхүүн үнэтэй нь сайн гэсэн ойлголт бас өрөөсгөл гэнэ яг өөрийн арьсандаа тохирсоныг нь л олох, гараа угаагаүй үедээ нүүрэндээ хүрч болохгүй, орой унтахдаа дэрэн дээрээ заавал угаасан шинэ алчуур өдөр бүр сольж тавьж унтаж байх хэрэгтэй гэнэ шүү. 

Эрчүүд эхнэрээ гангарах дуртай байдаг учраас өөрөөсөө илүү эхнэрийнхээ гоо сайханд анхаарал тавьдаг гэнэ. Анхаарал тавиад хэлсэн үгийг нь эмэгтэйчүүд буруугаар ойлгох нь их гэнээ. Жишээ нь
Нөхөр-Миний хань жаахан жин нэмээд байгаа юмуу даа
Эхнэр-Буяны тарга, эсвэл чамд таалагдахгүй бна уу чи өөр хүнтэй болсон юу, чи намайг байгаагаар минь хайралсангүй гм 


0 comments: